
Булган · Рашаант сум
С.Ууганбаяр
Морин дэлээс дэлхийн боловсролд
Улаанбаатар хотоос 258 километрийн зайд орших Булган аймгийн Рашаант суманд С.Ууганбаяр өсөж торнижээ. Түүний хүүхэд нас адууны дэл, хурдан морины уяатай салшгүй холбоотой.


Булган · С.Ууганбаяр
Бүлэг 02 / 10
Аав Сэрээтэр нь аймгийн алдарт уяач. Аавынхаа дэргэд өссөн Ууганбаяр багаасаа адуу малтай ойр байж, хурдан морь унах эрдэмд суралцжээ.
Булган · С.Ууганбаяр
Бүлэг 03 / 10
Тэрээр арван жилийн турш хурдан морь унаж, аймгийн шилдэг уралдаанч цол хүртсэн. Эгнэн байх олон медаль, шагнал нь зөвхөн түүний амжилт бус, аав хүү хоёрын хамтын хөдөлмөр, хичээл, зүтгэлийн илэрхийлэл юм.
Булган · С.Ууганбаяр
Бүлэг 04 / 10
Адуундаа мордохоор бэлтгэж буй Ууганбаярыг харахад монгол ахуй, уламжлалын үргэлжлэл тодорно. Гэвч түүний амьдрал үүгээр хязгаарлагдахгүй. Морин дэл дээр өнгөрүүлэх амьдрал нь эрдэм номын ертөнцтэй зэрэгцэн урагшилж байна. Ууганбаярын гэр сумын төвөөс хол тул шинэ долоо хоног эхлэх бүрд тэрээр сургуулийнхаа дотуур байр руу буцдаг.
Булган · С.Ууганбаяр
Бүлэг 05 / 10
Сумын төвд түүнийг ганцаардуулахгүй нэгэн бий. Нэгдүгээр ангид сурдаг бага дүү нь дотуур байрны эмэгтэй тасагт амьдардаг тул ах, дүү хоёр өдөр бүр бие биенийхээ өрөөгөөр зочилно. Өдөр тутмын энэ жижигхэн уулзалт тэдний хувьд хамгийн дотно мөчүүдийн нэг болдог.
Булган · С.Ууганбаяр
Бүлэг 06 / 10
Өглөө хичээлдээ явахаас өмнө хүүхдүүд зурагтын өмнө цуглан, хүүхэлдэйн кино үздэг. Өглөөний нам гүмийг хүүхдүүдийн инээд, дэлгэцээс гарах хөгжилтэй дуу чимээ эвдэнэ.
Булган · С.Ууганбаяр
Бүлэг 07 / 10
Зарим ангид гурван сурагч хоёр ширээнд сууж хичээллэнэ. Хүүхэд бүр сурах хүсэлтэй ч сургалтын орчны боломж нөхцөл адилгүй. Энэ бодит дүр зураг хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших боломж ямар чухал болохыг сануулна.
Булган · С.Ууганбаяр
Бүлэг 08 / 10
Сургуульд нь нээгдсэн дижитал анги суралцах орчинд нь шинэ боломж авчирчээ. Самбар дээрх зураг, дэлгэц дэх дүрслэл, цахим даалгавар нь хүүхдүүдийн сурах арга барилд шинэ өнгө нэмж, урьд нь номын хуудаснаас төсөөлөн боддог байсан зүйлсийг өнөөдөр технологийн тусламжтайгаар нүдээрээ харж, оролцон мэдрэх боломжтой болжээ.
Булган · С.Ууганбаяр
Бүлэг 09 / 10
Шилүүстэйн голын эрэг дэх монгол ахуйгаас эхэлсэн Ууганбаярын түүх уламжлал, эрдэм номын замнал хэрхэн зэрэгцэн оршиж болохыг харуулна.
Өргөн уудам нутгийн хаана ч байсан, хүүхэд бүрийн мөрөөдөлдөө хүрэх зай 0 км.
Булган
Энэ бол 6 түүхийн нэг нь.
Хүүхэд бүрийн мөрөөдөлд хүрэх замыг ойртуулахад таны оролцоо чухал.
Энэ түүхийг хуваалцах
Дараагийн түүх
Э.Дөл
Сэлэнгэ
Танилцуулга: С.Ууганбаяр