
Дорнод · Хэрлэн сум
Г.Ану
Боломж нээлттэй бол мөрөөдөл ч нээлттэй
Хүүхэд бүр өөрийн ертөнц, сонирхол, авьяас, хүсэл мөрөөдөлтэй. Тэдгээрийг нээн хөгжүүлж, ирээдүйгээ төсөөлөх боломж хүүхэд бүрд нээлттэй байх учиртай.
- Анги
- 5-р анги

Дорнод · Г.Ану
Бүлэг 02 / 10
Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р сургуулийн тавдугаар ангийн сурагч Г.Анугийн хувьд энэ боломж өдөр бүр сургуулиас нь эхэлдэг.
Дорнод · Г.Ану
Бүлэг 03 / 10
Улаанбаатар хотоос 656 километрийн зайд орших тус сургууль 1953 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 541 сурагч, 29 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Дорнод · Г.Ану
Бүлэг 04 / 10
Тус сургууль нь орон нутагтаа хөгжлийн онцлогтой суралцагчдыг тэгш хамруулан сургадаг цорын ганц сургууль бөгөөд одоогоор 31 сурагч суралцаж байна. Энд хүүхэд бүр өөрийн онцлог, хэрэгцээнд тохирсон дэмжлэг авч, бусадтайгаа хамт суралцан, өөрийгөө хөгжүүлэх боломжтой.
Дорнод · Г.Ану
Бүлэг 05 / 10
Ану зураг зурах, бүжиглэх дуртай. Шинэ зүйл сонирхон сурах хүсэл нь түүний өдөр тутмын амьдрал, хичээлдээ хандах хандлагаас нь харагдана.
Дорнод · Г.Ану
Бүлэг 06 / 10
Түүний мөрөөдөл багш болох. Энэ зорилгынхоо төлөө тэрээр одооноос англи хэлээ бие даан сурч, дижитал ангидаа унших, орчуулах чадвараа хөгжүүлж байна.
Дорнод · Г.Ану
Бүлэг 07 / 10
Анугийн суралцах замд ангийн нөхөд, багш нар нь чухал үүрэгтэй. Тэд өдөр бүр хамт суралцаж, бие биедээ тусалдаг. Хүүхэд бүрийн онцлогийг хүндэтгэж, оролцоог нь дэмжсэн орчин нь ангийн бүх хүүхдэд хамтдаа суралцаж, бие биеэ ойлгох боломж бүрдүүлдэг.
Дорнод · Г.Ану
Бүлэг 08 / 10
Ану аав, ээж, гуравдугаар ангид суралцдаг бяцхан дүүгийнхээ хамт амьдардаг. Гэр бүл, сургууль, найз нөхдийнхөө дэмжлэг дунд тэрээр өөрийн сонирхлыг хөгжүүлж, хүссэн ирээдүйгээ төсөөлөн алхаж байна.
Дорнод · Г.Ану
Бүлэг 09 / 10
Боловсролын хүртээмж гэдэг хүүхэд бүрийг ижил аргаар сургахын нэр биш. Харин хүүхэд бүрд өөрийн онцлог, суралцах арга барилдаа тохируулан мэдлэг эзэмшиж, чадвараа хөгжүүлэх боломж олгох тухай юм. Анугийн түүх энэ боломж ямар үнэ цэнтэйг харуулна.
Өргөн уудам нутгийн хаана ч байсан, хүүхэд бүрийн мөрөөдөлдөө хүрэх зай 0 км.
Дорнод
Энэ бол 6 түүхийн нэг нь.
Хүүхэд бүрийн мөрөөдөлд хүрэх замыг ойртуулахад таны оролцоо чухал.
Энэ түүхийг хуваалцах
Дараагийн түүх
Б.Энхчимэг
Хөвсгөл
Танилцуулга: Г.Ану