

Хөвсгөл · Ханх сум
Б.Энхчимэг
Хойд хязгаарт мөрөөдөл хязгааргүй
Монгол орны хойд хязгаарт, Оросын Холбооны Улстай хил залгаа орших Хөвсгөл аймгийн Ханх сум Улаанбаатар хотоос 1,000 гаруй километрийн зайд оршдог. Энд Хөвсгөл нуур цэнхэртэн мэлмийж, Хорьдол Сарьдагийн сүрлэг уулс тэнгэрт тулан сүндэрлэнэ.

Хөвсгөл · Б.Энхчимэг
Бүлэг 02 / 10
Байгалийн үзэсгэлэнгээрээ Монголын Швейцар хэмээн нэрлэгддэг энэ нутагт хүүхэд насны гэгээн дурсамж, мөрөөдөл, ирээдүйгээ бүтээх хүсэл өдөр бүр өрнөдөг.
Хөвсгөл · Б.Энхчимэг
Бүлэг 03 / 10
Б.Энхчимэг 2023 онд Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсжээ. Ээж нь хил дамнан бизнес эрхэлдэг тул тэрээр эмээтэйгээ амьдардаг.
Хөвсгөл · Б.Энхчимэг
Бүлэг 04 / 10
Ханх сумын амьдрал Хөвсгөл нууртай салшгүй холбоотой. Нутгийн иргэд нуурынхаа усыг унд, ахуйдаа хэрэглэж, байгаль дэлхийтэйгээ ойр амьдардаг.
Хөвсгөл · Б.Энхчимэг
Бүлэг 05 / 10
Ханх сумын гудамж талбайд монгол, орос хэл, соёлын ул мөр зэрэгцэн харагдана. Дэлгүүр, цайны газар, замын тэмдэг, таних тэмдгүүд дээр орос хэлээр бичсэн зүйлс элбэг. Хоёр улсын хил дээрх энэ жижигхэн сум өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй.
Хөвсгөл · Б.Энхчимэг
Бүлэг 06 / 10
Үзэсгэлэнт байгалийн дунд орших ч Ханх суманд суралцах орчны бэрхшээл бий. Сургуулийн зарим ангид сүлжээ муу, цахилгаан хэдэн өдрөөр тасрах үе ч гарна. Ийм нөхцөлд хүүхдүүдэд тогтвортой суралцах орчин ямар чухал болох нь улам тод мэдрэгддэг.
Хөвсгөл · Б.Энхчимэг
Бүлэг 07 / 10
2023 онд Энхчимэг дижитал ангийн нээлтийн үеэр орос дуу дуулжээ. Ханх сумын хил дамнасан соёлын өнгө төрх, монгол хүүхдийн өөрийн өв соёл нэгэн дор огтлолцож байна.
Хөвсгөл · Б.Энхчимэг
Бүлэг 08 / 10
Сумын төвөөс хол амьдардаг хүүхдүүд дотуур байранд байрладаг тул гэр бүлийнхэнтэйгээ уулзах нь ховор. Аав нь хүүгээ зорин ирж, алимтай эргэсэн энэхүү зурагт хол байгаа гэр бүлийнхээ халамжийг мэдэрч буй бяцхан хүүгийн нандин мөч шингэжээ.
Хөвсгөл · Б.Энхчимэг
Бүлэг 09 / 10
Энхчимэгийн ярьснаар, доод ангийн дүү нар нь дижитал ангиа хайрлан, өдөр бүр цэвэрлэж, торддог. Тэдний хувьд энэ бол энгийн нэг хичээлийн өрөө биш. Ухаалаг самбар ашиглан хими, биологийн туршилт хийж, хичээлээ илүү сонирхолтой аргаар судлах боломжийг олгодог гүүр гэнэ. Монгол орны хойд хязгаарт суралцах сурагчдын мөрөөдөлд хязгаар үгүй.
Өргөн уудам нутгийн хаана ч байсан, хүүхэд бүрийн мөрөөдөлдөө хүрэх зай 0 км.
Хөвсгөл
Энэ бол 6 түүхийн нэг нь.
Хүүхэд бүрийн мөрөөдөлд хүрэх замыг ойртуулахад таны оролцоо чухал.
Энэ түүхийг хуваалцах
Дараагийн түүх
С.Ууганбаяр
Булган
Танилцуулга: Б.Энхчимэг · 1 / 2