
Өмнөговь · Гурвантэс сум
Х.Тэлмүүнзаяа
Боловсрол бие даахаас эхэлнэ
Зарим хүүхдийн хувьд сургууль зөвхөн боловсрол эзэмших орчин биш. Харин гэрээсээ хол амьдрах, бие дааж сурах, мөрөөдлийнхөө төлөө алхам бүрийг өөрөө хийх эхлэл болдог.
- Нас
- 14


Өмнөговь · Х.Тэлмүүнзаяа
Бүлэг 02 / 10
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн нэг бол Х.Тэлмүүнзаяа. Түүний төрсөн гэр сумын төвөөс 120 километрийн зайд байдаг тул хичээлийн жилийн ихэнх хугацааг дотуур байранд өнгөрүүлдэг.
Өмнөговь · Х.Тэлмүүнзаяа
Бүлэг 03 / 10
14 настай тэрээр зун, өвлийн амралтаар л гэртээ харьдаг. Ийнхүү дөрвөн жилийн турш гэрээсээ хол өсөн торниж, суралцаж байна.
Өмнөговь · Х.Тэлмүүнзаяа
Бүлэг 04 / 10
Дотуур байрны нэг өрөөнд дөрвөн хүүхэд хамт амьдарна. Тэд зөвхөн нэг өрөөгөө хуваалцаад зогсохгүй, өдөр тутмын амьдралдаа бие биедээ түшиг болдог. Ахлах ангийнхан бага ангийн хүүхдүүдээ харж хандан, халамжилна.
Өмнөговь · Х.Тэлмүүнзаяа
Бүлэг 05 / 10
Тэлмүүнзаяа дотуур байр, сургуулийнхаа амьдралд идэвхтэй оролцдог. Тэрээр сурагчдын зөвлөлийн гишүүн бөгөөд урлаг, уран сайхан хариуцсан даргаар ажилладаг.
Өмнөговь · Х.Тэлмүүнзаяа
Бүлэг 06 / 10
Үкүлэлэ, морин хуур тоглож, бүжиглэж, ширээний теннисээр хичээллэхийн зэрэгцээ шүлэг зохиох дуртай. Урлаг, спорт, бүтээлч сонирхлоо хослуулан хөгжүүлдэг нь түүний өдөр тутмын амьдралын нэгэн чухал хэсэг юм.
Өмнөговь · Х.Тэлмүүнзаяа
Бүлэг 07 / 10
Тэлмүүнзаяа ирээдүйд уул уурхай, геологийн чиглэлээр суралцахыг хүсдэг. Өөрийн хүссэн мэргэжлийг эзэмшиж, гэр бүлийнхээ ачийг хариулах нь түүний хамгийн чухал зорилгын нэг.
Өмнөговь · Х.Тэлмүүнзаяа
Бүлэг 08 / 10
Дотуур байрны сурагчид хичээлээс гадуурх цагаа идэвхтэй өнгөрүүлэхийг хичээнэ. Спортын зааланд тоглож, хөгжмийн зэмсгээр хичээллэж, авьяас чадвараа хөгжүүлдэг. Харин дижитал анги нээгдсэнээр сурагчид сонирхож буй мэргэжлийнхээ чиглэлээр илүү гүнзгий судлах, багш нартайгаа тулж ажиллах, мэдлэгээ бие даан ахиулах боломжтой болжээ.
Өмнөговь · Х.Тэлмүүнзаяа
Бүлэг 09 / 10
Боловсрол зөвхөн дэвтэрт бичигдэх дүнгээр хэмжигдэхгүй. Сахилга бат, бие даах, нэгнээ халамжлах, өөрийн сонирхол, авьяасыг хөгжүүлэх нь ч хүүхдийн өсөж төлөвшихөд эзэмшдэг чухал чадварууд юм.
Өргөн уудам нутгийн хаана ч байсан, хүүхэд бүрийн мөрөөдөлдөө хүрэх зай 0 км.
Өмнөговь
Энэ бол 6 түүхийн нэг нь.
Хүүхэд бүрийн мөрөөдөлд хүрэх замыг ойртуулахад таны оролцоо чухал.
Энэ түүхийг хуваалцах
Дараагийн түүх
Г.Ану
Дорнод
Танилцуулга: Х.Тэлмүүнзаяа